МЭНДЧИЛГЭЭ

     Өвөрхангайчууд сүсэгтэн олондоо морилон ирж байгаа төмөр үхэр жилийн сар шинийн мэндийг дэвшүүлэе. Улиран одож буй хулгана жилд дэлхий нийтэд өвчин тахал газар авч манай монгол оронд бүх нийтийн хөл хорио тогтоогоод байгаа энэ үед бид ямар бодолтой байх талаар бурханы шашинтан, лам хүний хувиар хэдэн зүйл хэлье. Энэ хүндхэн цаг үед Монгол улсын засгийн газар, эмнэлэг, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт гээд бүх л салбарынхан маань цаг наргүй ажиллаж байгаа. Бид ч хөл хорионыхоо дэглэмийг мөрдөхийн зэрэгцээ “хөл хорионд байгаа” гээд зүгээр дэмий сууж болохгүй. Сэтгэл зүрхээрээ ч болов тустай, зөв зүйл бодож байхыг уриалж байна. Энэрэл, нигүүлсэлийн сэтгэлтэй хүн өвчин хүрэхгүй, дархлаа сайтай байдаг гэж буддистууд ярьдаг, шинжлэх ухааны эрдэмтэд ч баталжээ. “Энэрэл, нигүүлсэл гэж ярихаар заавал шашинтай холбож ойлгоод үл тоох хандлага байдаг. Шашин шүтлэгтэй холболгүйгээр энэрэл нигүүлсэлийн сэтгэлийг ярьж таниулах хэрэгтэй” гэж Далай багш маань айлдсан. Тэгэхээр шашин шүтдэг, шүтдэггүй хамаагүй ээ. Бусдыг энэрсэн, хайрласан сэтгэлээр дараах бодлуудыг санаж бодож явбал өвчин зовлонтой энэ цагт тун хэрэгтэй. Үүнд: Өвчтэй хүмүүс өвчнөөсөө салаасай гэж багахан зуурт ч болов бодох, өөрийн бие өвдлөө гэхэд миний өвчнөөр бусдын өвчин эдгээсэй гэж бодох, өөрт зовлон тохиолдоход миний зовлонгоор бусдын зовлон арилаасай гэх мэтээр бодоход бидний сэтгэл энэрэл нигүүлсэлд дадлагажиж бас буян их хураана. Олон хүний хураасан буянаар өвчин зовлон амирлахад тустай.                                                                   Ум сайн амгалан болтугай                                                                                                                  Улам сайн жаргалан болтугай

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд

2025.07.08/Мягмаргараг, Билгийн тооллын 13

Аргын тооллын 7 сарын 8, Ангараг гараг. Билгийн тооллын 13, Эрхтэний тэнгэрт одтой, шар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Холбоо

  • Facebook
  • Лавлах утас: 7732-3399

Гар утасны хувилбар татах