МЭНДЧИЛГЭЭ

     Өвөрхангайчууд сүсэгтэн олондоо морилон ирж байгаа төмөр үхэр жилийн сар шинийн мэндийг дэвшүүлэе. Улиран одож буй хулгана жилд дэлхий нийтэд өвчин тахал газар авч манай монгол оронд бүх нийтийн хөл хорио тогтоогоод байгаа энэ үед бид ямар бодолтой байх талаар бурханы шашинтан, лам хүний хувиар хэдэн зүйл хэлье. Энэ хүндхэн цаг үед Монгол улсын засгийн газар, эмнэлэг, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт гээд бүх л салбарынхан маань цаг наргүй ажиллаж байгаа. Бид ч хөл хорионыхоо дэглэмийг мөрдөхийн зэрэгцээ “хөл хорионд байгаа” гээд зүгээр дэмий сууж болохгүй. Сэтгэл зүрхээрээ ч болов тустай, зөв зүйл бодож байхыг уриалж байна. Энэрэл, нигүүлсэлийн сэтгэлтэй хүн өвчин хүрэхгүй, дархлаа сайтай байдаг гэж буддистууд ярьдаг, шинжлэх ухааны эрдэмтэд ч баталжээ. “Энэрэл, нигүүлсэл гэж ярихаар заавал шашинтай холбож ойлгоод үл тоох хандлага байдаг. Шашин шүтлэгтэй холболгүйгээр энэрэл нигүүлсэлийн сэтгэлийг ярьж таниулах хэрэгтэй” гэж Далай багш маань айлдсан. Тэгэхээр шашин шүтдэг, шүтдэггүй хамаагүй ээ. Бусдыг энэрсэн, хайрласан сэтгэлээр дараах бодлуудыг санаж бодож явбал өвчин зовлонтой энэ цагт тун хэрэгтэй. Үүнд: Өвчтэй хүмүүс өвчнөөсөө салаасай гэж багахан зуурт ч болов бодох, өөрийн бие өвдлөө гэхэд миний өвчнөөр бусдын өвчин эдгээсэй гэж бодох, өөрт зовлон тохиолдоход миний зовлонгоор бусдын зовлон арилаасай гэх мэтээр бодоход бидний сэтгэл энэрэл нигүүлсэлд дадлагажиж бас буян их хураана. Олон хүний хураасан буянаар өвчин зовлон амирлахад тустай.                                                                   Ум сайн амгалан болтугай                                                                                                                  Улам сайн жаргалан болтугай

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд

2026.05.20/Лхагвагараг, Билгийн тооллын 4

Аргын тооллын 5 сарын 20, Буд гараг. Билгийн тооллын 4, Өглөгт охин одтой, хөх морь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:08-20:29. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үл зохилдох лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна.

Холбоо

  • Facebook
  • Лавлах утас: 7732-3399

Гар утасны хувилбар татах